Друзья, хочу поделиться с вами ссылкой, на этот замечательный онлайн-большой монгольский толковый словарь, заходите на него, забиваете искомое слово на монгольском языке, например я решил посмотреть категории счастья в калмыцком языке, при помощи этого словаря, для этого забиваю эти слова кишг, хутг, өлзә, җирһл и т.д., только все это на монгольском: хишиг, хутаг, өлзий, жаргал, и смотрю толкование, примеры употребления, там где написано: дэлгэрэнгүй..., жму и разворачиваю его и получаю более развернутый ответ, также с левой стороны появляется написание этого слова на худам бичик. Если вам будет что-то не понятно, то можете при помощи правой кнопки мыши, нажав, выбрать из выпадающего списка: перевести на русский.Или воспользоваться переводчиком больших текстов, ссылку на которую я давал вам ранее.
Вот некоторые результаты, моих запросов:
ХУТАГ (шашин)
1. Горилсон хүсэл: хутаг гуйх (хишиг буяныг хүсэж аврал эрэх, залбирах) - Хутаг гуйн залбирахын орныг, хоёр бодь сэтгэлтэй төгс нь сайн. Д.Равжаа. Зохиолын эмхэтгэл., хутаг орших (хүсэж мөрөөдөж байсан зүйл нь биелэх) - Насан хутаг орших үед нь хүртэл чихэнд нь ая дуу нь хангинах шиг санагдуулж байсан гэдэг. С.Удвал. Их хувь заяа;
2. Хувь зохиол, буяны хувь, хишиг буян: хутаг олох (а. Хувь зохиол олох, их буянтан болж, зол жаргалыг эдлэх - Ловон лам, Болдын авгайн нүглийг арилгаж, бурхны хутгийг олоход дөхөм болгож, замыг засаж өгнө гэж сан тавьж, угаал үйлддэг байв. Ц.Дамдинсүрэн. Гологдсон хүүхэн; б. шилжсэн Олиг өвчин олох), хутаг сайтай (хувь зохиол, хишиг буян сайтай), насан хутаг хоршоо (өндөр нас болоод буян жаргал), насан хутаг урт (өндөр нас), өлзий хутаг хоршоо (сайны хувь, хишиг хувь), хутаг мөр хоршоо (бурхан болох буяны мөр).
хутаг гуйх - хишиг буяныг хүсэж аврал эрэх, залбирах
хутаг орших - хүсэж мөрөөдөж байсан зүйл нь биелэх
хутаг олох - а. Хувь зохиол олох, их буянтан болж, зол жаргалыг эдлэх; б. шилжсэн Олиг өвчин олох
хутаг сайтай - хувь зохиол, хишиг буян сайтай
насан хутаг - өндөр нас болоод буян жаргал
насан хутаг урт - өндөр нас
өлзий хутаг - сайны хувь, хишиг хувь
хутаг мөр - бурхан болох буяны мөр
ХИШИГ I
1. Өглөгийн хүндэтгэл - Богд эзэн хишиг хүртээж байхад би ийм санаж болох уу? С.Удвал. Их хувь заяа., хишиг өгөх (өглөг өгөх), хишиг хүртэх (ахас ихсийн өгсөн зүйлээс хүртэх), хишиг хүртээх (байр суурь өндөр, нас ахмад хүн байр суурь бага, нас бага хүнд юм өгөх) - Цацрын дотор суусан хүмүүст хундага дүүрэн сархдыг эрэмбэ дараалан барьж, үрс гаргахаар зориулан чанасан хонины ууцыг Цоросбай таллаж зочдод хишиг хүртээж өглөө. Ш.Нацагдорж. Мандхай цэцэн хатан;
2. Ногдсон хувь: амны хишиг (идэж уух, өмсөж зүүхээр элбэг хангалуун явах хувь) - Энэ хүү бидний амны хишгийг хомстгох нь ч юу вэ? Харин чи л хүүхдийнхээ хоолноос хороож мэдэх нь шиг байна. Ц.Ням-Осор. Юу гэнээ хө., буян хишиг хоршоо (оногдсон хувь тавилан, эд юм), өглөг хишиг хоршоо (өөрийн санаагаар бусдад тус дэм болгон өгч юм), өлзий хишиг хоршоо (сайны бэлгэдэлт хувь ерөөл) - Өвөг дээдсийн үеэс өлзий хишиг оршсон нутаг. С.Дашдэндэв. Гурван айл., хишиг буян хоршоо (өөрт олдсон хувь) - Эл хувцас өмссөн хүн хишиг буянаа барахгүй. Х.Нямбуу. Хамгийн эрхэм ёсон., *амны хишиг нь ар дээрээ гарах (аз нь харих, заяа нь зайлах) - Еэ, амны хишиг нь дээрээ гарсан муу золиг, Үгүй ердөө их эд байх нь ээ гэж мангар Жанлав хэлээд Доржийг эгдүүцэн харав. С.Дашдэндэв. Үүрийн цолмон.
ӨЛЗИЙ I
1. хуучирсан Сайн учрал тохиол - Манай энд боохой өлзий байдаг ч гэсэн хааяа харвуулын юм зүгээр байддаггүй газар шүү. С.Лочин нар. Галтай залуу нас., өлзий бус (сайны хувьгүй, муу тохиол), өлзий бусын амьтан (сайны хувьгүй, харш амьтан) - Гэрлийн ард хэд хэдэн өлзий бусаар үхсэнд... В.Инжаннаши. Улаанаа ухилах тэнхим., өлзий мөр (а. Дэгжин дээшлэхийн ивээлт мөр; б. Аз хийморьтой зөв зам) - Өлзий мөртэй сайхан яваа айл. И.Дамбажав. Монгол үгийн дээж., өлзийгөө өгөх (ээл ивээлтэй байх, хишиг буян заяах) - Өнө түүнд өлзийгөө өгөх болно. Субашид; өлзийгөө ивээх~өлзийгөө нэмэх (аз хийморь нь бадран дэлгэрэх);
2. Ээл ивээл, сайны хувь, аз хийморь: өлзий болох (сайн тохиол учрах) - Өлзий болсон нутгийн усаар өчүүхэн охиныг анх угаалаа. Р.Чойном. Хүн., өлзий бэлгэ хоршоо (сайн хувь ерөөл) - …холын бодлогоор мөнгө хөрөнгө цутгаж, монгол ноёд хаадыг дотор зуур нь хямруулж… Б.Ринчен. Гүнж., өлзий буян хоршоо (аз жаргал) - Өлзий буяныг хурааж... ариун сэтгэлийн ач ба аав ээжийн өлзий хишиг алс эртний үйлээр заяандаа болдог. Д.Равжаа. Зохиолын эмхэтгэл., өлзий хутаг хоршоо (сайны хувь, хишиг буян) - Өлзий хутаг салшгүй орших болтугай. Ч.Алтангэрэл. Монгол зохиолчдын төвөдөөр бичсэн бүтээл., өлзий хутаг болох (сайны хувь олох) - Тахиа цагт зүүнтээ дуугарвал өлзий хутаг болно. “Олон зүйлийн сургаал цомог ерөөл, зургийн ном дэвтэр”., өлзий хутаг орших (сайн сайхан хувь тавилантай амьдарч, хүсэж мөрөөдсөн нь биелэх) - Бат өлзий хутаг орших болтугай. Д.Равжаа. Зохиолын эмхэтгэл., өлзий хишиг хоршоо (сайны бэлгэдэлт хувь ерөөл), өлзий учрал хоршоо (бэлэгтэй сайн тохиол), өлзий учрал бүрдэх (ээл ивээлтэй сайн хувь тохиох) - Өлзий учрал бүрдсэн өнөр гүрэн болдог. С.Дашдэндэв. Гурван айл., өлзийн сав хуучирсан (өдрөө хүлээж буй настанд бэлтгэсэн авс), өгсөнд нь өлзий болог, авсанд нь ач болог зүйр цэцэн үг (наймаа худалдаа хийхдээ сайн сайхныг бэлгэдэн ерөөх үг);
3. шилжсэн Насны хүндэтгэл - Богд Чингис хаан усан морин жилтэй, дөчин таван өлзийдөө... байгуулж тугтам хаан суувай.дэлгэрэнгүй...
өлзий бус - сайны хувьгүй, муу тохиол
өлзий бусын амьтан - сайны хувьгүй, харш амьтан
өлзий мөр - а. Дэгжин дээшлэхийн ивээлт мөр; б. Аз хийморьтой зөв зам
өлзийгөө өгөх - ээл ивээлтэй байх, хишиг буян заяах
өлзийгөө ивээх ~ өлзийгөө нэмэх - аз хийморь нь бадран дэлгэрэх
өлзий болох - сайн тохиол учрах
өлзий бэлгэ - сайн хувь ерөөл
өлзий буян - аз жаргал
өлзий хутаг - сайны хувь, хишиг буян
өлзий хутаг болох - сайны хувь олох
өлзий хутаг орших - сайн сайхан хувь тавилантай амьдарч, хүсэж мөрөөдсөн нь биелэх
өлзий хишиг - сайны бэлгэдэлт хувь ерөөл
өлзий учрал - бэлэгтэй сайн тохиол
өлзий учрал бүрдэх - ээл ивээлтэй сайн хувь тохиох
өлзийн сав - өдрөө хүлээж буй настанд бэлтгэсэн авс
өгсөнд нь өлзий болог, авсанд нь ач болог - наймаа худалдаа хийхдээ сайн сайхныг бэлгэдэн ерөөх үг
https://mongoltoli.mn/search.php?opt=1&word=%D3%A9%D0%BB%D0%B7%D0%B8%D0%B9#